Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоол гарч гэр хорооллын айл өрхүүдийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх сайжруулсан шахмал түлшний үнийг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 75 хувь буюу 937.5 төгрөг болгон хямдруулсан билээ. Үнийн хямдралтай холбоотойгоор түлшний эрэлт өсч борлуулалтын цэгүүд дэх ачаалал эрс нэмэгдэж, иргэдийн дунд багагүй бухимдал үүссэн. Усны тэрэг, машинтай урт дараалал үүсгэсэн байдал өчигдөр хаа сайгүй байсан. Үүнийг "Тавантолгой түлш ХХК түлшээ үйлдвэрлэхгүй байна, нийлүүлэхгүй байна" гэх бодит бус шүүмжлэл гарсан. Тус Компани нь ажил энгийн үргэлжилж буйг мэдээлсэн юм