ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
ОДООГООР 18-ААС ДЭЭШ НАСНЫ 300 ГАРУЙ МЯНГАН ХҮН ВАКЦИН ТАРИУЛААГҮЙ ҮЛДСЭН БАЙНА
Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон.
Хоёр өөр вакцины тунг хольж хийлгэж болохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Спутник вакциныг татан авах асуудлаар үйлдвэрлэгч талтай яриа, хэлэлцээр хийсээр буй. Үйлдвэрлэгчийн зүгээс Спутник вакцины II тунг хийлгэх хугацааг 21-90 хоног байна гэж зөвлөсөн.
Архаг суурь өвчин, биеийн байдлын шалтгаанаас улбаалан вакцин огт тариулаагүй хүмүүс дээр дурдсан гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно” гэлээ.