Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс Ариун төр ариун далбаа төслийг Төрийн далбааны өдрийг угтаж Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэл хотын 9 дүүргийн 173 хороодоор тойрч төрийн байгууллагын гадна талбайд байрлуулсан Төрийн далбаанд үзлэг шалгалт хийх ажлыг эхлүүллээ.
Иргэд төрийнхөө далбааг ашиглахдаа, урагдаж сэмэрсэн, гандаж муудсан, стандарт бус эсэхийг нь ч ялгах чадваргүй байдаг, мөн хадгалах хэрэглэх хугацааг зөв зохицуулахгүйгээр эзэнгүй мэт өлгөж орхин, хог хаягдал мэт хүний хөл доор хөглөрөх нь буруу үйлдэл билээ. Энэ үйлдэл нь иргэдэд энгийн үзэгдэл мэт санагдах болов ч Төрийн далбаа нь тухайн улс үндэстнийхээ хувьд асар чухал ач холбогдолтой , гүн гүнзгий утга санааг илэрхийлэхээс гадна тухайн орныхоо түүх соёлыг агуулж, олон улсад нүүр царай нь болж байдаг юм
Ариун төр Ариун далбаа төсөл нь 20 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Ард иргэд болоод хороодын ажилчдад хуулийн мэдлэг олгох үүднээс Үндсэн хуулийн дугуйлан төсөлд хамруулах ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар Төрийн далбааны ач холбогдолтой, гүн гүнзгий утга санааг баталгаажуулж, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”-аар хамгаалсан, Төрийн далбааг дээдлэх, төрдөө үнэнч зүтгэх, өргөсөн тангарагтаа эзэн болох, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, эх орноо хайрлах нийтийн ухамсар, ёс суртахууны үндсийг тавих, зэргийг хуульд заасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж олон нийтэд сурталчлан таниулахад “Ариун төр, Ариун далбаа, төслийн гол зорилго оршино гэдгийг Сахигтун үндэсний хөдөлгөөний зүгээс илэрхийллээ.