Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 21,959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1,613 жирэмсэн эх Ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.
Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусаж байгаа тул эмчлүүлж буй 1,600 гаруй эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг хүргүүлжээ.
Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлсэн байна.