Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ” байгуулах ажил хийгдэж эхэллээ. Энэ ажлын тохижилт үйлчилгээг хариуцан хийхээр, Нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ-тай болсноор иргэд худалдаа үйлчилгээ хийх, өглөө гүйх, дугуй унах ,лекц сургалт зохион байгуулах, сонирхлын бүлгийн уулзалт хийх зэрэг, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх ая тухтай газар нэгээр нэмэгдэх юм.
Тус байгууламжид интернет үнэ төлбөргүй үргэлж нээлттэй байх ба, гудамж дагуу байрлах 19 аж ахуй нэгж өглөө эрт иргэдэд үйлчилж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Гаднын улс орнуудын жишгээр нийслэл хотод маань, Өглөөний гудамж байгуулагдаж байгаад иргэд аж ахуй нэгжүүд талархалтай байгаа бөгөөд, өглөөний цэвэр агаар тайван цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж гарч байгаа юм байна.