Өчигдөр буюу 7 сарын нэгний өдөр Цахим наадмыг эсэргүүцсэн иргэд “Тэвчээр тасарлаа no наадам” хөдөлгөөнийг Чингисийн талбайд тайван замаар нэгдэж үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн засгийн газарт хүсэлт шаардлага хүргүүлсний үр дүнд өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ.Харин засгийн газраас гаргасан шийдвэрийг наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад оролцож байсан иргэд болон уяачид эсэргүүцэж өнөөдөр өглөө буюу 7 сарын 2нд Чингисийн талбайд YES наадам морьтой жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийллээ.
Энэхүү цуглааныг Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс зохион байгуулаагүй, харин уяачид өөрсдөө нэгдэж Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй өнгөрөөх ёсгүй хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Уяачдад цагдаагийн байгуулгаас шаардалага хүргүүлсэн болов ч тэдний зүгээс, Но Наадам гэж байгаа хүмүүс, ямар нэг улс төрийн зорилго агуулаад байна гэж хардлага төрж байгаа учир, шаардлагыг хүлээн авсан албан бичигт, гарын үсэг зурах боломжгүй гэдгээ хэлжээ.
"Нэгэнт бэлтгэл хангагдчихсан, мөн хэдхэн хоноод наадам болох гэж байхад бидний бүтэн жилийн хөдөлмөрлүү ус цацаж байна гэж үзэн Уяачид хурдан морины уралдааныг хориглохгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Хэрэв наадмыг цуцлах шийдвэр энэ хэвээр байвал 30 мянга гаруй уяачид нэгдэж дахин жагсаал хийнэ гэж мэдэгдлээ.