Өчигдөр буюу /2021 оны 07-05/ ны өдөр улсын хэмжээнд 18,935 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 879,524 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн бол орон нутагт 863,236 хүн хоёрдугаар тунг аваад байна.
Хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж нийтийн дархлаа тогтоно гэдгийг судлаачид мэдээлж буй.
Тэгвэл одоогоор манай улсын хүн амын 54 гаруй хувь буюу 12-оос дээш насны 1,742,760 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Цаашид бидний дунд нийтийн дархлаа тогтох хүртэл дахин 20 орчим хувийн хүн ам буюу 600,000 орчим хүн дархлаажуулалтад хамрагдах асуудал сөхөгдөж байна” хэмээн хэллээ.