Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ-ын нислэгээр өчигдөр Монгол Улсад буулаа. Өмнө нь манай улс
- Зургадугаар сарын 30-нд 85,410 тун
- Зургадугаар сарын 23-нд 85,410 тун
- Зургадугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус бүр хүлээн авсан юм.
Монгол Улсын Засгийн газар болон Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.