“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулах бөгөөд албан ёсны нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Энэ удаагийн олимпын наадам наадамд манай улсын 43 тамирчин спортын 10 төрөлд оролцоно. Ийнхүү Монгол Улсын тамирчид 14 дэх удаагаа олимпын наадамд оролцож буй юм.
“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын нээлтийг 19.00 цагаас 13 телевиз шууд дамжуулан хүргэнэ