“Токио-2020” олимпын наадамд зодоглож буй Монголын жүдоч, дэлхийн аварга Саид Моллаи Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Таканори Нагасе байлаа.
Япон жүдоч энэ жил 27 настай. Риогийн олимпоос хүрэл, 2015 онд дэлхийн аварга болсон жүдоч. 2015 онд “World masters”-т түрүүлсэн Нагасе “Их дуулга”-ын зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээний хоёр алтан медальтай.
Эл барилдаан цаг сунган үргэлжилсний эцэст Нагасе яллаа. Ингэснээр Саид Моллаи мөнгөн медаль хүртэв. Гадаадын тамирчин Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод барилдаад медаль авсан анхны тохиолдол.