Япон улсыг далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байгаа талаар NHK агентлаг мэдээлжээ. Энэхүү мэдээлэлд тус улсын зүүн хэсэгт эргийн бүсийг чиглэн ойртож байгаа юм. Цаг уурын албаныхан далайн хүчтэй шуурганы хамтаар хүчтэй хар салхи, их хэмжээний аадар бороо болон далайн өндөр давлагаа эргийн бүсийг дайрах болно хэмээн анхааруулсан байна.
Мөн далайн хүчтэй шуурганы агаарын даралт төв хэсэгтээ 992 гектопаскаль байгаа бол салхины дээд хурд нь 108 км цаг хүртэл ширүүснэ гэжээ. Японы баруун-хойд зүгийг чиглэн ойртож байгаа далайн хүчтэй шуурганы хүч өнөөдрөөс улам нэмэгдэж болзошгүй хэмээн Цаг уурын албанаас анхааруулжээ.