Эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны XII хурал Малайз улсын Куала Лумпур хотноо долдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд болж байна.
Хурлын үеэр тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс,эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, гавьяат эмч Д.Батчулуунд гардуулан өглөө.
Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхжилттэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар болжээ. Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх эмч мэргэжилтнүүд оролцож Ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент, туршлагаа хуваалцаж байгаа юм.