Монгол улсын их хурлын 2020 оны 52-р тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Шинэ зуун мод” дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг цогц зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн,Алтанбулаг сумын нутагт хот байгуулалт , дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 19390.4 га талбайг Газрын Тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтыг хийж байна гэлээ.