"ERT" телевиз Грекийн туршлагатай сэтгүүлчдийн нэг Димостенис Кармирисийг тусгай тайлбарлагчаар урин ажиллуулж байсан ч шууд дамжуулалтын үеэр зохисгүй үг хэлсэн учир гэрээгээ цуцалсан байна.
"Токио-2020" зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ширээний теннисний тэмцээний үеэр Өмнөд Солонгосын тамирчинг арьс өнгөөр ялгаварласан Грекийн тайлбарлагч ажлаасаа халагджээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын тамирчин Жеон Ёнг-шик ялалт байгуулсны дараа "Тэдний нүд нь нарийхан хэрнээ бөмбөг нааш цааш хөдөлж байгааг яаж хараад байгааг нь би ойлгохгүй байна" хэмээг ярьжээ.
Удалгүй цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж, "ERT" телевиз мэдэгдэл гарган Кармиристай гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AP NEWS