Хөдөө аж ахуйн бирж нь салбарын бараа, түүхий эдийн чанар стандартын дагуу бэлтгэн, нийлүүлж хадгалах, тээвэрлэх биржээр арилжих цогц системийг бий болгохыг чиглэл болгон ажилладаг. Одоогийн байдлаар биржээр ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна. Энэ намраас эхлэн биржээр хүнсний улаанбуудай арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал:
- Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0.1 хувь байлгахаар тохиров.
- 15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ
- Итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн хүнсний буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.
- Тариаланч нь хүнсний буудайн ангилалдаа тохирох үнийг өөрөө тогтоох боломж бүрдэнэ.
- Худалдан авагч тал гэрээний төлбөрөө буудайгаа хүлээн авахаас өмнө урьдчилан биржийн дансанд байршуулсан байдаг тул төлбөр, тооцоо найдвартай хийгдэх буюу учирч болох эрсдэл буурна.
- Хүнсний буудайн урамшуулалд хамрагдана.
- Борлуулалтын сувгийн тоо нэмэгдэж, эрэлт өснө.
- Бүтээгдэхүүний чанар сайжирч стандарт /брэнд/-тай болно.
- Үнийн эрсдэлийг удирдах боломж бүрдэнэ.