Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1063 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1957 хүн эдгэрчээ. Мөн гурван иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 283 нь Улаанбаатарт, 780 нь орон нутагт бүртгэгдсэн байна.