Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн тэмцээн наймдугаар сарын 02-ны өдөр болж Хятад улсын тамирчин Ли Венвен түрүүллээ. Анхны олимпдоо оролцож буй 21 настай Ли огцом өргөлтөөр 140кг , түлхэлтээр 180 кг-ыг өргөж тус бүрд нь олимпийн амжилт тогтоолоо. Тэрээр нийлбэр дүнгээр 320 кг-ыг өргөн алтан медалийн эзэн болсон бол Их Британийн тамирчин Эмили Жейд Кембел 283, АНУ-ын тамирчин Сара Элизабет Роблес 282 кг-ыг өргөж мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
10 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн Ли Венвен анх 2019 онд Олон улсын хүндийг өргөлтийн холбооны цомын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүнээс хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлжээ.