Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд Норвегийн тамирчин Карстен Вархолм олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрээр 45.49 секундэд барианд орж алтан медалийн эзэн болсон бол АНУ-ын Рей Бэнжамин 46.17, Бразилын Алисон дон Сантос 46.72 секундээр мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
2016 оны Риогийн олимпод 48.81 амжилтаар хагас шигшээ шатнаас хасагдаж байсан 25 настай Карстен ийнхүү амжилтаа ахиулж түүх бүтээж байна.
Олимпын дээд амжилтыг өмнө нь АНУ-ын тамирчин Кевин Яан 1992 оны Барселоны олимпод 46.78 секундээр тогтоож байв.
Харин дэлхийн дээд амжилтыг Карстен Вархолм өөрөө өнгөрсөн долоодугаар сард Осло хотод болсон лигийн тэмцээнд 46.70 болгон шинэчилж байсан юм.