Улсын их хурлын дарга Г.Занданшатар өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан залуусыг ажиллуулахаар болжээ. МЗХ-ноос цэргийн алба хаах залуучуудыг мэргэжил эзэмшүүлэхэд олгоход олон улсын цэргийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар судалгаа хийж эхэлсэн байна. Түүнчлэн бусад оронд эрхээ хасуулан ял эдэлж байгаа иргэдээ хэрхэн нийгэмшүүлдэг болохыг судалж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөснөө МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од танилцуулав.
Улсын их хурлын дарга Г.Занданшатар Монголын залуучуудын Холбооноос зөв санаачилга гарган идэвхтэй, ажиллаж байгааг үнэлж Улсын их хурлаас бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтлоо.