Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хэрэгцээ бидэнд бий. Тэр тусмаа хотын захын гэр хороодын хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог том учраас 3 ээлжээр хичээллэж, үүнийг дагаад сургалтын чанарт нөлөөлж байсан.
Тэгвэл дүүргийн хөрөнгө оруулалтаар 8-р хорооны Баганат өргөө хороололд 240 хүүхдийн багтаамж бүхий 289-р цэцэрлэг, Харуул-Алтай хотхонд 240 хүүхдийн багтаамжтай 301-р цэцэрлэг баригдаж үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.
Барилгын насжилт хэтэрсэн, үйл ажиллагаа явуулахад зай талбай хүрэлцээгүй зэрэг асуудлууд тулгарсаар байгаа энэ цаг үед сургуулийн өмнөх боловсролын хүртээмж сургалтад анхаарч, стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүүхдүүдийг сургах боломжтой болж байна.