Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэх газар долдугаар сарын 4-ний өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулга авахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долоодугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.