Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун , Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрээр “ Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авч, 2.405 сорьц авахад 12 бараа бүтээгдэхүүнээс эерэг хариу гарсан. Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж 12 терминалд байгаа ачааг өдөрт нь нийслэл рүү гаргахаар ажиллаж байна” гэлээ.