Засгийн газрын хуралдаанаар /2021.08.04/ коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.