Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан байна.