Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ирэх долоо хоногт орон нутгийн удирдлагуудтай цахим уулзалт хийх өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөхөөр төлөвлөжээ. Энэ жил аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцжээ. Тухайлбал, 44 мянга 900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14 мянга 850 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна.