Түүний нөхөр улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтээ Засгийн газарт тавьж, суулт хийж буй тухайгаа 75 настан С.Цэвээн гуай мэдэгдэж суулт хийгээд байсан юм.
Энэ хугацаанд Засгийн газраас түүнтэй хэн нэгэн төлөөлж уулзаагүй бөгөөд тэрбээр суултаа үргэлжлүүлсээр байгаа юм. Харин өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа түүнтэй уулзаж, суултаа завсарлуулах хүсэлт тавьсан байна.
Ингэхдээ хэд хэдэн байгууллагад түүний өмнөөс албан бичиг илгээхээ хэлснээр ийнхүү суултыг завсарлуулахаар болсныг өөрийн твиттер хуудсаараа мэдэгджээ.