Эртний олимп үүссэн өлгий нутаг болох Грекийн Эва арал дээр гарсан ойн түймэр хүчтэй салхинд туугдан нэмэгдсээр байна. Түймрээс шалтгаалж арлын 2000 гаруй хүнийг завиар нүүлгэн шилжүүлсэн ба түймрийн аюулаас иргэдийг холдуулах ажил үргэлжилсээр байгаа юм. Грек улсад сүүлийн 30 жилд байгаагүй халуун болж агаарын температур целсийн 45 градус хүрч халж байгаагаас үүдэн олон удаагийн түймэр гарах үндэс болжээ.Түймрийн улмаас үзэгдэх орчин муу болсон нь гал унтраагч онгоцнуудад саад болж байгаа ба Их Британи, Франц, Герман улсууд тусламж илгээгээд байна