Хорт хавдраар өвдсөн иргэдэд хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний дараах сувиллын эмчилгээнд хамрагдах хэрэгцээ их байдаг. Хавдар судлалын үндэсний төвөөс дээрх үйлчилгээг үзүүлэх сувилал байгуулах санаачилга гаргасан бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд санаачилгыг дэмжин сумын нутаг дэвсгэртээ газар эзэмших зөвшөөрөл олгожээ. Тус сумын удирдлагууд болон ХСҮТ-ийн удирдлага мөн ХСҮТ-тэй хамтран ажилладаг Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Наран ижий ТББ-ын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт ажлын уулзалтыг зохион байгуулж, сувилал байгуулах ажлын судалгаа, төсөл, хөрөнгө босгох асуудлаар санал солилцсон байна.
Энэхүү ажилд хувь нэмрээ оруулах, дэмжин туслах боломж иргэн, ААН-үүдэд нээлттэй хэмээн ХСҮТ-өөс мэдээллээ.