Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг Тээврийн цагдаагийн алба илрүүлжээ.
Улмаар холбогдох байгууллага болох Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.
Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү хязгаарлалт тогтоосон юм.
Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог байна.