13 настай охин бусдын гарт амиа алдаж, түүний дүү болох долоон настай хүүг мөн хүнд гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гарагт /2021.08.07/ гарсан юм. ГССҮТ-д хүргэгдэн очсон долоон настай хүүгийн биеийн байдал ямар байгааг ГССҮТ-өөс тодруулахад: “Хүүхэд бямба гарагт хүргэгдэн ирсэн ба сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчилгээ хийсэн. Хүүхдийн биеийн байдал тогтворжсон тул өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр энгийн тасагт шилжүүлсэн” гэж мэдээллээ.