Тэрээр хэлэхдээ "Бүх чадварлаг Этиопчуудаа эх орныхоо умардад өрнөж буй дайнд нэгдэн эх оронч сэтгэлээ харуулаач" гэжээ.
Тигрей муж дахь Тигрейн ардыг чөлөөлөх фронт "TPLF - Tigray People's Liberation Front" хэмээх зэвсэгт бүлэглэл болон Этиопын засгийн газар хоорондын мөргөлдөөн өнгөрсөн зургаадугаар сараас хойш дахин ширүүссэн байна.
TPLF-ыг Этиопын Засгийн газраас террорист босогчид гэж тодорхойлсон бол зэвсэгт бүлэглэл өөрсдийгөө Тигрей дэх хууль ёсны захирагчид хэмээж байна.
Тигрей мужийг хянаж байсан Засгийн газрын цэргүүд болон TPLF-ын хоорондох дайн 2020 оны арваннэгдүгээр сард эхэлсэн юм.
Дайны улмаас хоёр сая орчим хүн бусад улс орон руу дүрвэж, хэдэн зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.