Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтнууд Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна. Иймд зөвшөөрөлгүй /хулгайн тээврээр/ тус бүс рүү нэвтрэхгүй байхыг анхааруулъя гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.