Бритни Спирсийн аав Жэйми Спирс охиныхоо консерваторын албан тушаалаас буухаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Бритнигийн санхүү, хувийн амьдралд тавих хяналтаа сулруулахыг зөвшөөрч буйгаа мэдэгдээд “шат дараатайгаар шүүхтэй хамтран ажиллана” гэжээ. Одоогийн байдлаар Жэйми Спирсийн өмгөөлөгч үүнтэй холбоотой хууль ёсны баримт бичгүүдийг бүрдүүлж байгаа хэмээсэн юм.
Өмгөөлөгчийн зүгээс “Үнэндээ ноён Спирсийг үл хөдлөх хөрөнгийн зохицуулагчийн албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах бодит үндэслэл байхгүй байна. Мөн одоо консерваторыг өөрчлөх нь хатагтай Спирсийн ашиг сонирхолд нийцэх эсэх нь маргаантай байгаа юм. Гэсэн ч ноён Спирс үндэслэлгүй дайралтын бай болж байгаа нь харамсалтай. Албан тушаалаасаа буух эсэхээс үл хамааран тэр үргэлж Бритни Спирсийн аав байх болно. Охиноо үргэлж болзолгүй хайрлаж, түүний ашиг сонирхлыг анхаарч байх болно” хэмээжээ.
Попын гүнж гэгддэг Бритни Спирс дээрх асуудлаар эцэгтэйгээ удаа дараа шүүхдэж байсан юм. Дуучин бүсгүй аав болон туслахаа өөрийнх нь амьдралыг хэт хянадаг, хүүхэдтэй болох, болзох зэрэг эрхийг нь хааж боогдуулж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний дараа түүний шүтэн бишрэгчид “Бритниг чөлөөл” хөдөлгөөн өрнүүлж байсан билээ.
Эх сурвалж: nzherald