Наймдугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлогдсон Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг “Ковид-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар