НҮБ-ын чуулганы шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Монголын залуучуудын холбоо, БГД-ын хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс БГД-ын 16 хорооны нутаг дэвсгэр болох "Гандан тэгчилэн хийд"-ийн эргэн тойрондох нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх аяныг өнөөдөр зохион байгуулжээ.
Тус аянд хүүхэд залуучууд хөгжлийн төвийн 120 гаруй залуучууд хамтарчээ. Баянгол дүүргийн нэгээхэн хэсэг "Гандан тэгчилэн хийд"-ээс эхэлсэн энэ ажил цаашлаад олон газар хийгдэх төлөвтэй байна.
Энэхүү өдөр залуучуудын дуу хоолойг сонсон санал санаачилгыг дэмжиж, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангахад чиглэдэг өдөр болж өндөрлөлөө.