Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
- Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тогтмол ажиллуулах,
- Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
- "Ногоон Дархан" дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжыг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломжтой.
- Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх
- 2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх төлөвлөлт, шийдвэрийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байна.