Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар УИХ сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авчээ.
Тус намын хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан намын нэгдэлтэй нэгдэж, ШИНЭ эвсэл байгуулан оролцсон ч нэг ч суудал авч чадаагүй.
Тиймээс нөхөн сонгуульд дахиад хүчээ үзэхээр шийдсэн байна.