Хуульд зааснаар есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл самар түүхийг зөвшөөрдөг.
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр хэлэхдээ
“Монгол орны нийт ойн ес хүрэхгүй хувийг хуш мод эзэлдэг. Есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл ахуйн болон үйлдвэрийн зориулалттай бэлтгэхийг зөвшөөрдөг. Тухайн орон нутгаас самрын ургацыг тогтоодог ба 50 хувиас дээш байвал түүхийг зөвшөөрдөг хуультай. Их ургац дөрвөн жил тутамд тохиодог ба наймдугаар сардаа багтаад ургацын хувь хэмжээг орон нутгаас тогтоодог. Аймгуудаас тодорхойлолт ирэхэд нь ойн судлалын төв дүгнэлт гаргаж түүж болох эсэхийг тогтооно” гэлээ.