Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр Л.Энхмэндийг томилжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайд Т.Жанабазар түүнийг хүлээн авч уулзаж, “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулсан байна.
Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.