Хөвсгөлий аймгийн Тариалан сумаас 43 үхэр хулгайлсан иргэд үйлдэл дээрээ баригджээ. Тарилан суман дахь цагдаагийн тамгын албан хаагчид 10 гаруй хоногийн дараа тухайн этгээдүүдийг "Эмээлт" захаас саатуулжээ. Үхэр хулгайлсан иргэд 11 үхрийг нь "Эмээлт" захын ченжүүдэд зарах гэж байгаад баригдсан байна. Бусад үхрийг нь Тариалан суманд нуусан байжээ.