БШУЯ-наас Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2021-2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг дэвшүүлжээ.
Зорилго: Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах зорилго дэвшүүлжээ.
Зорилтуудаас онцолбол:
- Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн үед сургалтын байгууллага бүр хичээл сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн бэлэн байдлыг хангах, цахим хичээлийн сан болон идэвхтэй суралцах, суралцагчийн бие даан ажиллах үйлийг дэмжсэн дасгал, даалгаврын сан бүрдүүлж үр дүнтэй ашиглах
- Багш ажилтанд стрессээс сэргийлэх сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд эерэг уур амьсгал бүхий байгууллагын соёл бүрдүүлэх
- Хичээл, үйл ажиллагааг улирлын байдлаас үл хамааран гадна орчинд зохион байгуулах боломжийг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
- Дунд ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зорилтот арга хэмжээг сургууль бүр хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БШУЯ