БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг ирэх сарын 1-нд эхлүүлнэ. Тодруулбал Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2021 оны зургадугаар сарын 29, 30-ний өдрүүдэд бүртгүүлсэн иргэдийн хуваарийг наймдугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net вэб сайтаар мэдээлэх аж. Иймд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх өдөр, цагийг нягталж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө ирэхийг анхаарууллаа. Шалгалтаас хоцорвол нөхөж өгөх боломжгүй юм.
Эх сурвалж: ХХҮЕГ