БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансрын туслах замын засвар ажил олон жил хийгдээгүй, эвдрэл ихээр үүссэний улмаас явган зорчигч болон автомашинтай иргэдийн хувьд хүндрэлтэй байсан. Тэгвэл тус дүүрэг, хорооны зүгээс Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу Петровис шатахуун түгээх станцаас зүүн тийш 325 метр замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор замыг хэсэгчлэн нээсэн байгаа бөгөөд явган замыг нөхөн сэргээх ажил хийгдэж байна.