Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Даваа ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ сарын 12-ны өдөр ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын хүрээнд Монгол улс болоод ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт болоод Монгол улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болоод ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг ирэх сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг хоёр орны харилцааны өргөн хүрээний цаг үеийн асуудлаар санал солилцсон гэж ГХЯ-наас мэдээллээ.