Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд 340 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:
Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 8
Цаг хэтрүүлэн ажилласан – 6
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 2
Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 1
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 1
Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 1 гэх зөрчлүүд илэрсэн байна.