Монгол Улсын их сургууль элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр үнэлгээтэй элсэгчдэд тэтгэлэг олгохоор болжээ. Энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
- 700 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 100% тэтгэлэг олгоно.
- Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
- 650 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 50% тэтгэлэг олгоно.
- Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцвал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
Эх сурвалж: МУИС