Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2021 оны наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч нийт 73 гомдол, мэдээллийг шалгалаа. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.