Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дахь Онон голын дээр 209 м урт,төмөр бетон гүүрийг барилаа. Гүүрийн инженерийн зураг төслийн гүйцэтгэгчээр “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажилласан байна