Монгол улсыг хилийн чанадад төлөөлөн ажиллах, шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ наймдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Гадаадын 23 улсад ажиллах Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, арга хэмжээг нээж үг хэлсэн байна. Тэрбээр Элчин сайд нарт Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар чиглэл өглөө. Дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинээр томилогдсон элчин сайд нартай уулзах үеэрээ онцоллоо.
Эх сурвалж: ГХЯ