Европын хөл бөмбөгийн холбоо буюу UEFA өнгөрсөн шөнө оны шилдгүүдээ тодрууллаа. Холбооны оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчнөөр 2020-2021 оны улиралд UEFA-гийн аваргуудын лиг, Европын аварга шалгаруулах тэмцээн EURO-2020-д Челси клуб, Италийн шигшээ багийн хамт түрүүлсэн Жоржиньо тодорлоо. Өдгөө 29 настай хагас хамгаалагч EURO 2020 тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн юм. Түүнийг шүүлтэд оролцсон 80 дасгалжуулагчийн 24 нь сонгосон бөгөөд 55-н холбооны төлөөлөл болоод 55 сэтгүүлчдийн дийлэнх нь сонгосон байна. Тэрээр нийт 175 оноогоор энэ нэр хүдийг эзэмшсэн бол Манчестер Сити клубийн Бельги хагас хамгаалагч Кевин Де Брюне челси клубийн Франц хагас хамгаалагч Н'Гола Канте нар удаалсан байна. Харин UEFA-гийн оны шилдэг эмэгтэй хөл бөмбөгчнөөр Барселона клубийн ахлагч, Испани хагас хамгаалагч Алексиа Путеяас тодорчээ. Мөн эрэгтэй багийн оны шилдэг дасгалжуулагчаар Челси клубийн Томас Тухел нэрлэгдсэн байна.